БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН УУГАН БААТАР ЗУНДУЙН ОЧИРЫН МЭНДЭЛСНИЙ 120 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

2025-08-04

ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЗУНДУЙН ОЧИР нь 1905 онд Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн. Булган аймгийн Хишиг-Өндөр сумын “Лениний зам” нэгдлийн хоньчин байхдаа 1959 оны 07 дугаар сарын 10-нд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн. Бага наснаасаа мал маллаж, 1940 онд хөдөө аж ахуйн нэгдэл /Авзага сумын Харцагын нэгдэл гэж байсан/-ийг үүсгэн байгуулалцсан тэр цагаас нэгдэлд хоньчноор ажиллахдаа анх хүлээн авсан 515 хонио үр төлөөр өсгөж, 1947-1953 онд сүргээсээ жил бүр 50 орчим хонийг ялгаж хоёр төллүүлж, 1953 оны намар 1000 эр төлөг авч маллан 1954 онд шүдлэн эх хонь бүрийг дунджаар 46 кг жинтэйгээр улсын бэлтгэлд тушааж, үүнээс хойших жилүүдэд хонь бүрт хаврын жин дээр нь дунджаар 24,1-25,1 кг тарга нэмэгдүүлж, нэгжээс урт, ахар нийлсэн 2,9 кг ноос авч хөдөлмөрийн гарамгай амжилт гаргаж байсан алдарт хоньчин байжээ. Ардын Их Хурлын депутатаар 5 удаа сонгогджээ. Сүхбаатарын одонгоор хоёр удаа, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн хүндэт медалиудаар шагнагджээ.
 
Монгол Улсын анхны Хөдөлмөрийн баатар, алдарт хоньчин, Ардын Их Хурлын депутат Зундуйн Очирын мэндэлсний 120 жилийн ойг тохиолдуулан Булган аймгийн Хишиг-Өндөр сумын мал аж ахуйн үйлдвэрлэлд тогтвортой амжилт гаргаж, мал сүргийнхээ үүлдэрлэг байдлыг сайжруулан, цөөн малтай өрхийг малжуулж, мал маллах арга туршлагыг залуу малчдад эзэмшүүлэх талаар санаачилгатай ажиллаж байгаа Жаргалант багийн малчин Гончигийн Энхбаярыг аймгийн дээд шагнал "Ардын Хатанбаатар Магсаржавын"-ын нэрэмжит шагнал, Банзар багийн малчин Б.Батжаргал, Хүрэмт багийн малчин Ц.Пүрэв-Очир, Тээг багийн малчин А.Цогтбаяр, Жаргалант багийн малчин Р.Оролзод нарыг Монгол Улсын хөдөө аж ахуйн Хөдөлмөрийн ууган баатар, хоньчин З.Очирын нэрэмжит аймгийн хүндэт шагналаар тус тус шагналаа.
 
Хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн шагнагдсан нийт малчдадаа халуун баяр хүргэж, амжилт бүтээл, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 337
86 / 26%
27 / 8%
18 / 5%
14 / 4%
186 / 55%
6 / 2%