Эрэгтэй төрөлд 35 харваач оролцсоноос:
- Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул Дайчин вангийн мэргэд сурын холбооны харваач Аймгийн гарамгай харваач спортын мастер Д.Мөнхжаргал 32 оноогоор ТҮРҮҮЛЖ “Аймгийн мэргэн” цолны болзол,
- Булган аймгийн Булган сумын уугуул Дайчин вангийн мэргэд сурын холбооны харваач Спортын дэд мастер Б.Батбаяр 31 оноогоор ДЭД байр, Аймгийн гарамгай харваач цолны болзол,
- Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Хангарьд спорт клубийн харваач О.Тэнүү 29 оноогоор ГУТГААР байр, “Гоц харваач” цолны болзол,
- Булган аймгийн Баян-Агт сумын харьяат Дайчин вангийн мэргэд сурын холбооны харваач Сумын мэргэн Б.Мягмарбат 29 оноогоор ДӨТГӨӨР байр, “аймгийн онч харваач цолны болзол,
- Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат Дайчин вангийн мэргэд сурын холбооны харваач, аймгийн гарамгай харваач, спортын мастер М.Бод 29 оноогоор ТАВДУГААР байрт тус тус шалгарлаа.
Эмэгтэй сурын төрөлд 28 харваач өрсөлдсөнөөс:
- Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат Дайчин Вангийн мэргэд сурын холбооны харваач Аймгийн гарамгай харваач, Спортын мастер Галбадрахын Намуун 35 оноогоор ТЭРГҮҮН байр, “Аймгийн мэргэн” цолны болзол,
- Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын уугуул Дайчин вангийн мэргэд сурын холбооны харваач Аймгийн гоц харваач, Спортын мастер Д.Отгонбаяр ДЭД байр, “Аймгийн гарамгай харваач” цолны болзол,
- Булган аймгийн Дашинчилэн сумын уугуул Дайчин вангийн мэргэд сурын холбооны харваач аймгийн мэргэн, спортын дэд мастер М.Мөнхзул 29 оноогоор ГУТГААР байр,
- Булган аймгийн Бугат сумын уугуул Дайчин вангийн мэргэд сурын холбооны харваач сумын мэргэн Э.Энхцэцэг 27 оноогоор ДӨТГӨӨР байр, “Аймгийн онч харваач” цолны болзол,
- Булган аймгийн Сайхан сумын уугуул Дайчин вангийн мэргэд сурын холбооны харваач аймгийн онч харваач Б.Нямсүрэн 24 оноогоор ТАВДУГААР байранд тус тус шалгарлаа.
Өсвөрийн харваанд 52 харваач оролцсоноос эрэгтэй төрөлд 25 харваач оролцож цэц мэргэнээ сорьсон. Үүнээс:
- Булган аймгийн Булган сумын уугуул Орхон аймгийн Хангарьд спорт хорооны харваач С.Эрдэнэбилгүүн ТЭРГҮҮН байр,
- Булган аймгийн Баяннуур сумын харьяат Булган аймгийн Дайчин вангийн мэргэд сурын холбооны өсвөрийн харваач М.Мөнгөн-Эрдэнэ ДЭД байр,
- Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул Орхон аймгийн Хангарьд спорт хорооны харваач А.Жавхлантөгөлдөр ГУТГААР байр,
- Булган аймгийн Булган сумын уугуул Булган аймгийн Дайчин вангийн мэргэд сурын холбооны өсвөрийн харваач, Улсын аваргын 1-р байрын харваач Ч.Бат-Эрдэнэ ДӨТГӨӨР байр,
- Булган аймгийн Могод сумын уугуул Орхон аймгийн Хангарьд спорт хорооны харваач аймгийн Идэр мэргэн Г.Батсуурь тавдугаар байрт тус тус шалгарлаа.
Өсвөрийн харвааны эмэгтэй төрөлд 27 харваач өрсөлдсөнөөс:
- Булган аймгийн Булган сумын уугуул Булган аймгийн Дайчин вангийн мэргэд сурын холбооны өсвөрийн харваач Н.Хонгорзул ТЭРГҮҮН байр, аймгийн Идэр мэргэн цолны болзол,
- Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул Орхон аймгийн Хангарьд спорт хорооны харваач, Улсын баяр наадмын 1-р байрын харваач С.Учрал ДЭД байр,
- Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул Булган аймгийн Дайчин вангийн мэргэд сурын холбооны өсвөрийн харваач М.Мөнхжаргал ГУТГААР байр,
- Булган аймгийн Булган сумын уугуул Булган аймгийн Дайчин вангийн мэргэд сурын холбооны өсвөрийн харваач Э.Хонгорзул ДӨТГӨӨР байр,
- Булган аймгийн Булган сумын уугуул Дархан цэц Болор сум клубийн харваач аймгийн идэр мэргэн улсын баяр наадмын дөрөвдүгээр байрын харваач Г.Нарангэрэл ТАВДУГААР байрт тус тус шалгарлаа.
