БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

НҮБ-ИЙН ИНТЕГРА БОЛОН ОРОЛЦОО ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ ШАЛГАРЛАА.

2025-07-03

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр “Эрдэс баялгийн салбарт шударга байдлыг бэхжүүлэх Интегра” санаачилга болон “Хүний хөгжлийн төлөөх оролцооны арга замуудыг сайжруулах Оролцоо” төслүүдийн хүрээнд зарласан тэтгэлэгт хөтөлбөрт Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шалгарч 29 сая төгрөгийн тэтгэлэг авлаа. 

Монгол Улсын хэмжээнд төрийн үйлчилгээний шударга, ил тод байдлыг нэмэгдүүлж, иргэдийн оролцоог хангахад чиглэсэн эдгээр төслүүдийг Люксембург, Дани, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын дэмжлэгээр НҮБХХ-ийн Санхүүжилтийн Цонх механизмаар дамжуулан хэрэгжүүлж байна.

Интегра ба Оролцоо тэтгэлэгт хөтөлбөрт Монгол орны өнцөг булан бүрээс 90 гаруй төслийн санал ирснээс 24 төсөл шалгарсан бөгөөд тэдгээр төсөлд нийт 200,000 гаруй ам.долларын тэтгэлэг олгогдож, төслүүд 2025 оны 7 дугаар сараас 2026 оны 2 дугаар сар хүртэл хэрэгжих юм.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 337
86 / 26%
27 / 8%
18 / 5%
14 / 4%
186 / 55%
6 / 2%