Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Б.Юмжирмаагийн санаачлан зохион байгуулж буй Сэлэнгэ сумын 35 ахмадыг хамруулсан "АХМАДАА ХҮНДЭТГЭЕ" арга хэмжээ 2025 оны 06 дугаар сарын 24-ны өдрөөс 07 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Булган сумын Ахмадын амралтад зохион байгуулагдаж байна. Тус арга хэмжээний хүрээнд Ахмадуудын хөгжил, Эрүүл мэндээ хамгаалах урьдчилан сэргийлэх мэдлэг олгох сургалт, Зөвийг дадал болгоё зэрэг сургалтыг зохион байгуулсан байна.
Мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаатай танилцаж, харилцан санал хүсэлтээ солилцсон уулзалт, ярилцлага өнөөдөр (2025.06.30) боллоо. Уулзалтад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга О.Наранжаргал болон ажлын албаны албан хаагчид оролцлоо.
