БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЕС ДЭХ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ IX ХУРАЛДААН ӨНДӨРЛӨЛӨӨ

2025-06-27

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ес дэх удаагийн сонгуулийн ээлжит IX хуралдаан 2025 оны 06 дугаар сарын 26,27-ны өдрүүдэд хуралдаж 18 асуудал хэлэлцэхээс дараах 12 асуудлыг хэлэлцэн баталлаа. Үлдсэн 6 асуудлуудыг дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр хойшлууллаа. 

IX хуралдаанаар хэлэлцэн батласан асуудлууд:

1. Эрх зүй, ёс зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хорооны дүгнэлтийн тухай
2. Төлөөлөгчдийн ёс зүйн дүрэм батлах тухай
3. Аймгийн ИТХ-ын 2025-2028 оны стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай
4. Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны "Булганы сэргэлт" хөтөлбөрийн 2025 оны эхний хагас жилийн хэрэгжилтийн тухай
5. "Шинэ хөдөө сэргэлт" хөтөлбөр батлах тухай
6. Рашаант сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай
7. Орон нутгийн хот доторх болон хот орчмын нийтийн зорчигч тээвэр, такси үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн тэмдэгтийн хураамжийн хэмжээг тогтоох тухай
8. "Дэд бүтцийн сэргэлт" хөтөлбөр батлах тухай
9. "Булган орон сууц" хөтөлбөр батлах тухай
10. "Залуусын хөгжил" хөтөлбөр батлах тухай
11. "Чадварлаг мэргэжилтэн" хөтөлбөр батлах тухай
12. Булган мээж ОНӨХХК-ний дүрмийг шинэчлэн батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай
 
Дараагийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:
 
1. Аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2024 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгдсэн тайлангийн дүнгийн тухай
2. 2025 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн явцын тухай
3. "Амжилтын гараа" хөтөлбөр батлах тухай
4. "Цахим Булган" хөтөлбөр батлах тухай
5. "Код бичих" хөтөлбөр батлах тухай
6. "Амьд хөгжим" хөтөлбөр батлах тухай 

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 337
86 / 26%
27 / 8%
18 / 5%
14 / 4%
186 / 55%
6 / 2%