Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ес дэх удаагийн сонгуулийн ээлжит IX хуралдаан 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хуралдлаа. Тус өдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ.
1. Эрх зүй, ёс зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хорооны дүгнэлтийн тухай
2. Төлөөлөгчдийн ёс зүйн дүрэм батлах тухай
3. Аймгийн ИТХ-ын 2025-2028 оны стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай
4. Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны "Булганы сэргэлт" хөтөлбөрийн 2025 оны эхний хагас жилийн хэрэгжилтийн тухай
Энэхүү хуралдаан Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан тогтоол шийдвэрийг сум орон нутгийнхаа хэмжээнд хэрэгжүүлж ажиллах үүрэг бүхий сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нар, сумдын Засаг дарга нар болон Засаг даргын харьяа агентлаг, хэлтэс, байгууллагын дарга нар оролцож байгаагаар онцлог болж байна.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ес дэх удаагийн сонгуулийн ээлжит IX хуралдаан 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг дуустал хуралдана.




























