Аймгийн ИТХ-ын ээлжит IX хуралдаан 2025 оны 06 дугаар сарын 26,27-ны өдрүүдэд хуралдана. Хуралдаантай холбогдуулан аймгийн ИТХ-ын Хороодууд өнөөдөр (2025.06.23) цахимаар хуралдлаа.
Хороодын хурлаар:
- Төлөөлөгчдийн ёс зүйн дүрэм батлах тухай
- Аймгийн ИТХ-ын 2025-2028 оны стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай
- Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны "Булганы сэргэлт" хөтөлбөрийн 2025 оны эхний хагас жилийн хэрэгжилтийн тухай
- "Шинэ хөдөө сэргэлт" хөтөлбөр батлах тухай
- Рашаант сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай
- Орон нутгийн хот доторх болон хот орчмын нийтийн зорчигч тээвэр, такси үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн тэмдэгтийн хураамжийн хэмжээг тогтоох тухай
- "Дэд бүтцийн сэргэлт" хөтөлбөр батлах тухай
- "Булган орон сууц" хөтөлбөр батлах тухай
- Аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2024 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгдсэн тайлангийн дүнгийн тухай
- "Залуусын хөгжил" хөтөлбөр батлах тухай
- "Чадварлаг мэргэжилтэн" хөтөлбөр батлах тухай
- "Амжилтын гараа" хөтөлбөр батлах тухай
- 2025 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн явцын тухай
- "Цахим Булган" хөтөлбөр батлах тухай
- "Код бичих" хөтөлбөр батлах тухай
- "Амьд хөгжим" хөтөлбөр батлах тухай
- Эрх зүй, ёс зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хорооны дүгнэлтийн тухай асуудлуудыг хэлэлцэж, ээлжит IX хуралдаанд хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.





