Аймгийн ИТХ-ын Зөвлөл өнөөдөр (2025.06.13) цахимаар хуралдсан бөгөөд тус хурлаар аймгийн ИТХ-ын ес дэх удаагийн сонгуулийн ээлжит IX хуралдаанаар хэлэлцэх асуудал болон хуралдааны товыг хэлэлцэн баталлаа.
Аймгийн ИТХ-ын ес дэх удаагийн сонгуулийн ээлжит IX хуралдаан 2025 оны 06 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд танхимаар хуралдахаар товлогдлоо.
