БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

“МОНГОЛ ХҮҮ МАЛЧНЫ ХОТОНД” ЦАХИМ УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2025-06-03

Аймгийн ГХУСАЗСЗ, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар, Хүүхдийн зөвлөл хамтран монголчуудын мал маллах арга ухаан, малчдын амьдрал ахуйг хүүхэд багачууд, өсвөр үеийнхэнд таниулах, хүүхдийн чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, цахим орчинд эерэг нөлөөллийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор аймгийн хэмжээнд “Монгол хүү малчны хотонд” цахим уралдааныг зохион байгууллаа.
Уралдаанд нийт 13 бүтээл ирснээс хамт олны төрөлд
Тэргүүн байранд Хутаг-Өндөр сумын ерөнхий боловсролын сургуулийн 8б анги,
Дэд байранд Политехникийн коллежийн оюутнууд,
Гутгаар байранд Хутаг-Өндөр сумын ерөнхий боловсролын сургуулийн 7б анги
Ганцаарчилсан төрөлд
Тэргүүн байранд Хялганат тосгоны ерөнхий боловсролын сургуулийн сурагч Т.Буянхишиг,
Дэд байранд Хялганат тосгоны ерөнхий боловсролын сургуулийн сурагч Б.Дэлгэрмөрөн,
Гутгаар байранд Хангал сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч А.Ану нар шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшууллаа.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 337
86 / 26%
27 / 8%
18 / 5%
14 / 4%
186 / 55%
6 / 2%