“Эх үрсийн баяр”-ын өдрийг угтан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн зарлигаар аймгийн хэмжээнд 228 ээж алдарт эхийн одон хүртлээ.
Үүнээс 33 ээж “алдарт эх”-ийн I зэргийн одон, 195 ээж “алдарт эх”-ийн II зэргийн одон тус тус хүртсэн байна.
Шагналыг Аймгийн ИТХ-ын дарга Ж.Ганболд, Аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир, Булган сумын ИТХ-ын Л.Ганзориг, Булган сумын Засаг дарга Д.Бямбажаргал нар гардууллаа.
“Алдарт эх”-ийн одонгоор энгэрээ мялаасан ээжүүд болон гэр бүл, үр хүүхэд нь эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
















