БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2025-05-23

     Энэ сарын 29-ний өдөр аймгийн ИТХ-ын ээлжит бус VIII хуралдаан цахимаар болно. Тус хуралдааныг угтаж аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хурал танхим, цахим хосолсон хэлбэрээр 85,7 хувийн ирцтэй өнөөдөр (2025.05.23) хуралдлаа.  

Зөвлөлийн хурлаар:

  • Аймгийн Засаг даргын ”Булганы сэрэлт” хөтөлбөрт туссан зарим зүйл заалтад өөрчлөлт оруулах тухай
  • Аймгийн Засаг даргын нэрэмжит сургалтын төлбөрийн тэтгэлэг, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх журам-ыг шинэчлэн батлах тухай
  • Орон нутгийн өмч, хөрөнгийн тухай
  • Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн биелэлтийн тухай
  • Шилэн дансны хуулийн 2024 оны хэрэгжилтийн тухай
  • “Хөдөө аж ахуй-Хөгжлийн ирээдүй” ОНӨХХК-ийн бүтэц, орон тоо, цалингийн санг батлах тухай
  • “Хөдөө аж ахуй-Хөгжлийн ирээдүй” ОНӨХХК-ийн 2025 оны санхүү, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг батлах тухай
  • Худалдан авах ажиллагааны хэрэгжилтийн явцын тухай зэрэг мэдээллүүдийг сонслоо.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 337
86 / 26%
27 / 8%
18 / 5%
14 / 4%
186 / 55%
6 / 2%