БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

УИХ-ЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Т.МӨНХСАЙХАН БУЛГАН АЙМАГТ АЖИЛЛАЛАА

2025-02-01

Булган аймгийн ИТХ-ын дарга Ш.Насандулам, Засаг дарга Д.Пүрэв-Очир, ЗДТГ-ын албан хаагчид УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон холбогдох албаны хүмүүсийг хүлээв авч уулзлаа.
Уулзалтаар аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир аймаг орон нутгийнхаа танилцуулгыг хүргэж, Булган аймгийн Эрүүл мэндийн газрын дарга П.Оюунцэцэг салбарын цаг үе, нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа. Мөн Эрүүл мэндийн яамны харьяа, төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүдийн холбогдох албаны хүмүүс илтгэл тавьлаа. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй бодлогын талаар мэдээлэл хүргэсэн бөгөөд Булган аймгийн эрүүл мэндийн салбарын эмч, албан хаагчид ЭМЯ-ны холбогдох албадын хүмүүсээс асуулт асууж, хариулт авсан юм.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 123
63 / 51%
17 / 14%
7 / 6%
10 / 8%
22 / 18%
4 / 3%