БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

АЙМГИЙН СОНГУУЛИЙН ХОРООНООС ТӨЛӨӨЛӨГЧӨӨР СОНГОГДСОНД ТООЦСОН ТОГТООЛЫГ ӨРГӨН БАРИЛАА

2024-10-18

Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу аймгийн Сонгуулийн хороо орон нутгийн ээлжит сонгуулийн дүнд үндэслэн сонгогчдын хамгийн олон саналыг авсан нэр дэвшигчдийн "Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай" тогтоолыг өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбатад өргөн барилаа.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар ээлжит сонгуулийн дүнг өргөн мэдүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор тухайн шатны сонгуулийн хороо ИТХ-ын анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулах юм.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 123
63 / 51%
17 / 14%
7 / 6%
10 / 8%
22 / 18%
4 / 3%