Өнөөдөр олон улсын ахмадын баярын өдөр. Булган хангай нутагт ажиллаж амьдарч, төрөлх нутгийнхаа хөгжил цэцэглэлт бүтээн байгуулалтын төлөө залуу халуун насаа зориулсан ахмадуудад аймгийн удирдлагууд баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ.
Ахмадын баярын арга хэмжээний үеэр Булган сумын зарим ахмадууд аймгийн ИТХ, Засаг даргын нэрэмжит шагналаар шагнагдсаныг аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, аймгийн ахмадын хороон дарга Б.Ширчиндорж нар гардуулан өглөө.