БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

АЖЛЫН ХЭСЭГ САЙХАН СУМАНД АЖИЛЛАЛАА

2024-05-29

 
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020-2024 оны ажлын тайланг 16 сум 1 тосгоны иргэдэд хүргэх ажлын хэсэг өнөөдөр Сайхан суманд ажиллалаа.
Аймгийн нийгэм, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хэрэгжих хөтөлбөр төлөвлөлтийг батлан ажилладаг чиг үүргийнхээ хувьд тайлангаа аймгийн хэмжээнд тайлагнаж буй бөгөөд тухайн бүс нутагт хэрэгжсэн ажлууд бодитой хэрэгжиж байгаа эсэхийг иргэдтэй санал солилцон цаашид гарах шийдвэрүүд илүү иргэн төвтэй, оновчтой байлгах зорилготой ажиллаж байна.
Уулзалтын үеэр тухайн тойргоос аймгийн ИТХ-д сонгогдон ажиллаж байгаа төлөөлөгч, Сайхан сумын Засаг дарга Д.Сансар-Очир иргэддээ бүрэн эрхийн хугацаанд ажилласан тайланг сонсголоо.
Мөн Сайхан сумын иргэд болон төрийн албан хаагчид 100 жилийн түүхт ойг угтан бүтээн байгуулалт, засварын ажлуудыг эхлүүлсэн байгаатай ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат танилцлаа.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 94
54 / 57%
15 / 16%
6 / 6%
6 / 6%
10 / 11%
3 / 3%