Төрийн албан хаагчдын авьяасыг нээх, бүс хоорондын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, сайн туршлагуудыг сурталчлах зорилгоор жил бүр бүсчилсэн хэлбэрээр урлаг, спортын тэмцээн зохион байгуулдаг уламжлалтай.
Бүсийн уулзалт, тэмцээнийг Гурванбулаг сумын ИТХ, Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулж буй бөгөөд өнөөдөр урлагийн тэмцээнүүд боллоо.
Тэмцээний нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат оролцож мэндчилгээ дэвшүүлж, амжилт хүслээ.