БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА, СУМЫН ИТХ-ЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-03-15

Монгол Усын урт хугацааны бодлого "Алсын xapaa 2050", Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан "Төрийн албаны бүтээмж-чадавхийг бэхжүүлэх" бодлого зорилтын хүрээнд аймгийн ИТХ ажлын алба болон сумдын ИТХ-ын нарийн бичгийн дарга нарт "Менежмент ба ур чадварын хүрээлэн" ТББ-аас (ISO) стандартын зөвлөх үйлчилгээний сургалт зохион байгууллаа.
Мөн архив албан хэрэг хөтлөлтийн улсын байцаагч Ш.Болдбаатар "Архив, албан хэрэг хөтлөлтийн стандартын тухай", Тагнуулын хэлтсийн Ахлах ажилтан, ахмад Г.Алзахгүйбаатар "Төрийн болон албаны нууцын хадгалалт, хамгаалалт, нийтлэг зөрчил дутагдал, анхаарах асуудал" зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл өглөө.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 88
51 / 58%
14 / 16%
6 / 7%
6 / 7%
8 / 9%
3 / 3%