БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

МЭНДЧИЛГЭЭ

2024-02-09

ЭРХЭМ ХҮНДЭТ АРД ИРГЭДЭЭ
Эх сайхан орныхоо дөрвөн зүг, найман зовхист, даян дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй Монгол ахан дүүс, Булганчууд Та бүхэндээ XVII жарны Модон луу жилийн мэндийг дэвшүүлж амар мэндийн ерөөл өргөе.
Өвгөн жил улирч, өнөтэй жил айсуй.
Улирч буй усан Туулай жилд аймгийн маань нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүд өсөж, өрсөлдөх чадвар нэмэгдэн, төр захиргаа, нийгмийн салбарт олон шинэ амжилтууд тэмдэглэгдэж, бүтээн байгуулалтууд өрнөсөн жил байлаа.
Малчин ард түмний маань мал сүрэг таван төрөл дээрээ өсөж, түүний илэрхийлэл болгон Могод сумын харьяат, жирийн малчны хүү Жадамбын Батцэнгэл Монгол Улсын “Хөдөлмөрийн баатар” цолоор, "Монгол улсын Гавьяат" цолоор ахмад төрийн түшээ, аймгийн ИТХ -ын анхны орон тооны бус дарга, Нарийн бичгийн дарга асан, ИТХ-ын ахмад ажилтан доктор профессор Цэндийн Дагвадаш, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, Рашаант сумын Засаг дарга Батмөнхийн Бат-Эрдэнэ нар шагнуулсан бол, МАА-н салбарт үнэтэй хувь нэмрээ оруулсан өрх, гэр бүлүүд Монгол Улсын Сайн малчин хэмээх алдрын эзэд болцгоолоо.
Хангай дэлхий хур бороогоо харамгүй хайрлаж, газар тариалангийн салбарынхан хураан авсан нийт ургацын тоогоор улсад 2-р байр эзэлсэн түүхэн жил байлаа.
Улс орныхоо хөгжлийн шинэ үзэл баримтлалд Булганчууд бид оройлон манлайлж, бүсчилсэн хөгжлийн суурийг тавилцаж, хөгжлийн шинэ гараан дээрээ ирээд байна.
Зон олны минь өлзий буян дэлгэрч, үр хүүхэд, өвгөд хөгшдийн маань баяр цэнгэл бялхсан сайхан жил гарч байна. Ирж буй жил Булганхангай нутгийн зон олонд минь ээл ивээлээ хайрлаж, улс орны минь урагшлан дэвших зам өөдрөг байхын ерөөл дэвшүүлье.
Хүндэтгэсэн:
БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА
Д.ЭРДЭНЭБАТ

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 88
51 / 58%
14 / 16%
6 / 7%
6 / 7%
8 / 9%
3 / 3%