БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

СОНСОХ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-01-29

Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, “Иргэний танхим”, Архангай аймгийн Орхон Чулуут голын сав газрын захиргаа” хамтран сонсох ажиллагааг цахимаар зохион байгуулж байна.
Орхон голын сав дагуух газар “онцгой” хамгаалалтын бүс болж байгаатай холбогдуулан тухайн гол орчмоор нутаглаж байгаа айл өрх, аж ахуй нэгжүүдэд тус шийдвэрийг танилцуулж цаашид хэрэгжих үйл ажиллагааг танилцууллаа.
Тухайн орчмоор манай аймгийн нийт 11 айл өрх, аж ахуй нэгж байгаа бөгөөд Гурванбулаг, Орхон, Хишиг-Өндөр, Могод сумдын ИТХ-ын Төлөөлөгчид болон ажлын албаныхан оролцож байна.
Мөн чиг үүргийн хүрээнд аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга, мэргэжилтэн, аймгийн Байгаль орчны газрын мэргэжилтнүүд сонсголд хамрагдлаа.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 88
51 / 58%
14 / 16%
6 / 7%
6 / 7%
8 / 9%
3 / 3%