Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс сургуулийн сурагчдыг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гэр бүлийн гишүүдтэйгээ үнэгүй холбоо барих нөхцлийг бүрдүүлж аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Ерөнхий Боловсролын 19 сургуульд “Итгэлтэй утас”-ыг суурилуулж өглөө. Хүүхдүүд гэр бүлийн гишүүдтэйгээ 2 минут үнэгүй ярих боломжтой болсныг сургуулийн удирдлага, багш эцэг эх, сурагчид таатай хүлээн авч байна.