БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ЭЭЛЖИТ 19-Р ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

2023-12-04

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын найм дахь удаагийн сонгуулийн ээлжит 19-р хуралдаан 77.7 хувийн ирцтэйгээр хуралдаж байна.
Хуралдаанаар дараах 12 асуудлыг хэлэлцэн баталж тогтоол шийдвэрүүдийг гаргах юм.
• Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны үйл ажиллагааны тайлангийн тухай
• Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Шинэ хөгжлийн зам” хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай
• Хангал, Дашинчилэн, Хутаг-Өндөр, Бугат, Сайхан сумдын 100 жилийн ой болон Рашаант сумын 40 жилийн ойн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх хугацааг тогтоох тухай
• Бичил худалдаа, ажил үйлчилгээний орлогоос авах албан татварын хувь хэмжээг шинэчлэх тухай
• ”Тэр бум мод” хөтөлбөрийн төлөвлөгөөний хэрэгжилт, 100000 га талбайд ойжуулалт, ойн хамгаалалтын зурвас байгуулах тухай
• Аймгийн хөгжлийн 2023 оны жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийг тооцох
• Аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2024 оны төсвийн төслийн тухай
/2024 онд агнах, барих амьтдын дээд хязгаар, 2024 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаар батлах тухай/
• “Алтаргана - 2024” наадмыг тэмдэглэх хугацааг тогтоох тухай
• Орон нутгийн өмчийн хөрөнгийн тухай, аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2023 оны бараа ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааны явц, гүйцэтгэлийн тухай
• Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн тухай
• Сүм хийдийн зөвшөөрөл олгох тухай
• Булган аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг шинэчлэн батлах тухай

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 88
51 / 58%
14 / 16%
6 / 7%
6 / 7%
8 / 9%
3 / 3%