БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

ХАНГАЛ СУМ ӨӨРИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ТОГЛООМЫН ТАЛБАЙТАЙ БОЛЛОО

2023-11-03

2023 оны орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэх ажлын саналаар Хангал сумын иргэдээс хамгийн их ирүүлсэн сумын төвдөө “Хүүхдийн тоглоомын талбайтай болох” саналын дагуу уг ажил хийгджээ. Хангал сумын хувьд орон нутгийн төсвөө өөрөө бүрдүүлж буй сум юм.
Хүүхдийн тоглоомын талбайд 3*3 сагсан бөмбөгийн талбай, волейболын талбай, гүйлтын зам, бага насны хүүхдүүдэд зориулсан тоглоомууд гээд нийт 432 сая төгрөгийн өртгөөр гүйцэтгэж өнөөдөр нээлтээ хийлээ.
Нээлтэнд аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Уянгабат, А.Сод-Эрдэнэ нар оролцлоо.
Ирээдүйн эздийнхээ орчинд санаа тавьж ажиллаж байгаа сумын удирдлагууд болон ИТХ-ын төлөөлөгчид, ЗДТГ-ын хамт олонд талархал илэрхийлье.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 88
51 / 58%
14 / 16%
6 / 7%
6 / 7%
8 / 9%
3 / 3%