БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

ХАНГАЛ СУМАНД 75 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЖ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2023-11-04

Жил бүр манай аймаг Орхон аймаг болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазартай хамтын ажиллагааны гэрээг үзэглэдэг. Түүний хүрээнд хийгдэхээр төлөвлөгдсөн ажлуудын нэг Хангал суманд 75 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн барилгын ажил гүйцэтгэлээ дуусган өнөөдөр нээлтээ хийлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд урилгаар аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат, ИТХ-ын төлөөлөгч А.Сод-Эрдэнэ, Б.Уянгабат “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын төлөөллүүд оролцож баяр хүргэлээ.
Боловсролын салбарт аймгийн ИТХ-аас батлан хэрэгжүүлж байгаа “Шинэ багш”, “Шинэ ирээдүй” хөтөлбөрүүд бий. Энэхүү бүтээн байгуулалт “Шинэ ирээдүй” хөтөлбөрийн томоохон хэрэгжилт юм.
Орхон аймгийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазраас 1,2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр тус барилга хийгдсэн бол гүйцэтгэгчээр “Тэнгэрийн хишиг” ХХК ажиллалаа.
Хүүхэд шуугисан их өргөө Хангал суманд нэмэгдэж ирээдүй болсон хүүхэд багачуудын сурах орчин сайжирч, хамрагдах тоо өсч байгаа нь сайн үзүүлэлт юм.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 101
56 / 55%
15 / 15%
7 / 7%
8 / 8%
12 / 12%
3 / 3%