Булган аймгийн ИТХ-ын Иргэний танхим, Сэлэнгэ сумын ИТХ, ЗДТГ, Сэлэнгэ голын сав газрын захиргаанаас Сэлэнгэ сумын гол, мөрөн, рашаан усны хамгаалалтын бүс тогтоох тухай асуудлаар сонсох ажиллагаа явууллаа. Хамгаалалтын бүс тогтоовол тус бүсэд Сэлэнгэ сумын мөрөн, гол, ус бүхий 1200 га нутаг хамрагдаж, дийлэнх айл өрхийн эрх ашигт хамаарахаар байгаа тул сонсгох ажиллагааг дахин өргөн хүрээнд явуулж нийт иргэдийг саналыг авч ажиллах нь зүйтэй гэж үзлээ.