БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

Бүрэгхангай сумын ИТХ-ын ажлын сайн туршлага

2023-03-22

 

         Бүрэгхангай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2022 онд

ü  Сумын ИТХ-ын бодлогын хороодын хуралдааныг зохион байгуулсан нь Хурлын хуралдааны асуудлыг  урьдчилан хэлэлцэгддэг боллоо.

ü  Хяналт шалгалтын ажлыг эрчимжүүллээ.

ü  Сумын ИТХ-ын зарим хуралдаануудыг “Сайхан Монгол” орон нутгийн телевизээр дамжуулан шууд нэвтрүүлсэн.

ü  Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас үйл ажиллагааны тайлангаа ИТХ-ын албан ёсны үндсэн сайт болон фейсбүүк хуудас, багуудын иргэдийн Нийтийн Хуралуудаар дамжуулан иргэдэд мэдээ, мэдээллийг олон талт хэлбэрээр хүргэсэн.

 

ü  Хурлын байгууллагаас зохион байгуулж буй ажлуудаа НӨУБ-ын 30 жилийн ойтой уялдуулахаас гадна тус ойн хүндэтгэлийн арга хэмжээгээ ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.

 

Сумын ИТХ-ын ажлын албаны талаар:

       Сумын ИТХ-ын ажлын албанаас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан ИТХ-ын Зөвлөл байгуулах, ИТХ-ын хуралдааны дэг шинэчлэн батлах, Хурлын хорооны нэр, бүрэлдэхүүн, түүний ажиллах журмыг шинэчлэх тухай, Төлөөлөгчийн үнэмлэх, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэх журам зэргийг боловсруулан сумын ИТХ-ын хуралдаануудаар хэлэлцүүлэн батлуулсан.  

Бүрэгхангай сумын ИТХ-ЗДТГ-ын хамт олон Орхон аймаг дахь Бүрэгхангай сумын нутгийн зөвлөл болон аймгийн ИТХ-тай хамтран ажиллах талаар санал солилцож үндэсний томоохон үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаж урлаг спортын арга хэмжээ зохион байгууллаа.

 

            Хурлын ажлын албанаас Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах мартын 8-ны баяр болон Орчин цагийн Зэвсэгт хүчний 101 жил "Эр цэрэг"-ийн баярын өдрүүдийг тохиолдуулан Төлөөлөгчдөд цахим мэндчилгээг хүргэж, Төлөөлөгчдөд зориулсан өөрсдийнх нь фото зургийг угааж  нөхөрсөг элэглэл бичиж бэлэглэн, аав, ээж ах, дүү нараас нь сэтгэлийн үгийг нь авч эвлүүлэн Төлөөлөгчдөдөө хүргэлээ.

     Сумын ИТХ-ын ажлын албанаас 2021 онд батлагдсан хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хөтөлбөр, төлөвлөгөө болон нийтэд хамааралтай тогтоол шийдвэрээр эмхтгэл бэлтгэн иргэдэд тараалаа.  

            Аймгийн урд бүсийн 8 сумдын "ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД"-ын уулзалт, урлаг, спортын наадмын  үеэр аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга, орлогч дарга нар 8 сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, ажлын албаныхантай уулзаж, харилцан санал бодлоо солилцлоо.

            Сумын ИТХ-ын дарга ажлын албаны ажилтан нарийнхаа нийгмийн асуудалд анхааран Орхон аймгийн “Эрдэнэт мeдикал” эмнэлэгт эрт илрүүлэг шинжилгээнд хамруулан Хялгант тосгон, Хангал сумын Хурлын байгууллагын үйл ажиллагаатай танилцуулах, харилцан туршлага судлах арга хэмжээг зохион байгууллаа. 

 

Иргэний танхимын ажлын талаар:

 

Сургалт, мэдээ-мэдээлэл:

            Сумын ИТХ-ын шийдвэр болон үйл ажиллагааг иргэдэд мэдээлэх, сурталчлах ажлыг өргөжүүлэх зорилтын хүрээнд ИТХ-ын хуралдаан, Зөвлөл, Хороод, Ажлын алба, ИТХ-ын үйл ажиллагааны талаар орон нутгийн телевиз, албан ёсны khural.mn, Бүрэгхангай ИТХ зэрэг цахим хуудас, мэдээллийн самбараар дамжуулан иргэдэд сурталчлах, мэдээлэх ажлыг гүйцэтгэсэн.

             Сумын ИТХ-ын үндсэн сайт болох khural.mn-д энэ онд 31 тогтоол шийдвэр, мэдээ мэдээллийг тавьж 272 хүн хандалт хийсэн байна. Мөн Бүрэгхангай ИТХ фейсбүүк цахим хуудсанд 200 гаруй тогтоол шийдвэр, мэдээ мэдээлэл тавигдаж 2000 гаруй хүн хандалт хийсэн нь сумын ИТХ-аас гарч буй тогтоол шийдвэр, мэдээ мэдээллийг иргэд танилцсан дүнтэй байна.  

Сумын ИТХ нь “Сайхан Монгол” телевизтэй энэ онд хамтран ажиллах гэрээгээ байгуулж 3 удаагийн хуралдааныг эфирээр цацахаас гадна фейсбүүк цахим хуудсаар иргэдэд шууд дамжууллаа.

Сумын ИТХ-ын I, II, III улирлын болон жилийн эцсийн үйл ажиллагааны тайланг цахимаар иргэддээ мэдээллээ.

            Сумын ИТХ, Ажлын албатай холбоотой мэдээ, мэдээлэл, ил тод байдал, шилэн дансны мэдээллийг хуулийн хугацаанд нийтэд мэдээлж байна. Шилэн дансны нэгдсэн цахим хуудас, байгууллагын мэдээллийн самбар, сайтад 111 мэдээлэл оруулсан байна. 

 Сумын ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимаар дамжуулан иргэдрүү чиглэсэн сургалт, уулзалт ярилцлага, хэлэлцүүлэг зэрэг 44 арга хэмжээг зохион байгуулж, давхардсан тоогоор 2000 гаруй иргэнийг хамруулсан бол Төлөөлөгчид, Хурлын ажлын албаны ажилтан нарын мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилгоор 2022 оны сургалтын төлөвөлөгөөг батлан нийт 11 сургалтыг явуулсан байна. 

            Аймаг, сумын ИТХ-ын ажлын алба, аймгийн ИТХ-ын эмэгтэй Төлөөлөгчдийн бүлэг НӨУЁ байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд аймаг, сумын ИТХ-ын эмэгтэй Төлөөлөгчдөд "ТӨЛӨӨЛӨГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ -2022" цахим сургалт зохион байгууллаа.

 

           

 

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 88
51 / 58%
14 / 16%
6 / 7%
6 / 7%
8 / 9%
3 / 3%