Улс төрийн хэлмэгдэгсдийг хүндэтгэн дурсах, мөнхжүүлэх, түүхэн гашуун сургамжийг ард иргэд, залуу хойч үедээ таниулах үүднээс /2023.09.06/-ны өдөр сумын ИТХ-ын дарга Б.Алтансарнай сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад “МОНГОЛД ГАРСАН УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ, ДҮГНЭЛТ, СУРГАМЖ” сэдэвт сургалт мэдээллийг өгч, 44 сурагч хамрагдлаа.