Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, "Сайхан сэтгэл-Бат-Орших" сангаас Сайхан сумын ЕБС-ын 6 настай хүүхдүүдийн дотуур байрыг 50 сая төгрөгөөр засварлан тохижуулж, хүлээлгэн өглөө.
Тус сангийн тэргүүн М.Бат-Орших нь аймгийн ИТХ-д гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа бөгөөд 2018 онд сумын эрүүл мэндийн төвийн хуучин байрыг засварлан тохижуулж байсан юм.