Булган аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 06-р сарын 21-ний өдрийн ”Ойжуулах, ойн зурвас байгуулах, бургасжуулах талбайн байршлыг батлах тухай” XVI/06 дугаар тогтоолыг үндэслэн аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга А.Гантөмөр нар ойжуулалтын ажлыг гүйцэтгүүлэхээр гадаадын хөрөнгө оруулалттай “Номгон форестри” ХХК-ны гүйцэтгэх захирал Терренсе Алан Томсонтай хамтран ажиллах гэрээ байгууллаа.