БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БЭЛТГЭЛИЙГ ХАНГАХ СУРГАЛТ, ҮЙЛ АЖИЛЛАГАА 08.23-26-НЫ ӨДРҮҮДЭД УЛААНБААТАР ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

2023-08-23

Тус сургалтад Дархан-Уул аймгийн БШУГ-ын 14 мэргэжилтэн, ЕБС-ийн 25 захирал, СӨББ-ын 40 эрхлэгч хамрагдаж байна.
2023-2024 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд хамтын оролцоо, үнэлгээний үр дүнд суурилан сургалтын байгууллагын менежментийг сайжруулж, боловсролын үйлчилгээний хүртээмж, чанарт ахиц гаргах зорилгоор үндэсний хэмжээнд 3000 хүнийг хамруулсан сургалт, үйл ажиллагааг 2023 оны 8 дугаар сарын 23-26-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Сургалт нь
✅Сургуулийн өмнөх боловсрол: "Боловсролын шинэ сэргэлт-СӨБ"
✅Сургуулийн менежментийн сургалт
✅Мэргэжлийн боловсрол: “Үр дүнд суурилсан бодлого төлөвлөлт”
✅“Хувьсаж буй боловсрол - Насан туршийн суралцахуй”
✅Монголын физикийн багш нарын үндэсний сургалт-зөвлөгөөн
✅Тэгш хамруулан сургах онол, арга зүйн сургалт
✅Математикийн “Eduten” цахим системийн сургагч багш нарын сургалт
✅Пийрсон платформын сургагч багш нарын сургалт
✅Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг сайжруулах нь
✅Мэдээллийн технологи, статистикийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт сэдвүүдийн хүрээнд явагдаж байна.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 101
56 / 55%
15 / 15%
7 / 7%
8 / 8%
12 / 12%
3 / 3%