Юнескогийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвд Монгол улсаа төлөөлөн бүртгэгдсэн Хөхүүрийн айрагны соёлын Монголын хамгийн том баяр "АЙРАГ ФЕСТИВАЛЬ 2023" (AIRAG FESTIVAL 2023)" 14 дэх удаагийн арга хэмжээ Сайхан, Хутаг-Өндөр, Бугат, Орхон сумдын уулзвар Дондогийн булагт зохион байгуулагдлаа.
Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг уг наадмын үеэр дэмбээ, хурдан морьдын уралдаан, үндэсний сурын харваа, айраг уух, хос морьтон шалгаруулах тэмцээн, шагайн харваа, эмнэг сургах тэмцээн, хүчит бөхийн барилдаан, шилдэг хөхүүр шалгаруулах, айраг уух тэмцээнийг зохион байгууллаа.