280 иргэний 287 га талбай үерийн усанд автаж, урьдчилсан байдлаар 1.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэж тогтоожээ. Хохирлын хэмжээг Аймгийн Онцгой комисст хүргүүлэн ажиллаж байна.
-Ногооны талбайн ус татарсан ч талбайн ногоо эргээд сэргэх боломжгүй болжээ.
-Үерийн улмаас эвдэрсэн 2 гүүрний төсвийг Аймгийн Онцгой комиссын хурлаар шийдвэрлүүлж, аймгаас 3 техник, сумаас 5 техникээр нийт 5.8 сая төгрөгийн түлшний зардлаар засаж иргэдийг нэвтрэх боломжоор хангасан байна.