Орон нутгийн төсвийн 641 сая төгрөгийн хөрөнгө оруулалт, санхүүжилтээр 3х3 болон 5х5 зориулалтын олон улсын стандартад нийцсэн талбайг "ЭЭБО пропертиз" ХХК гүйцэтгэжээ.
Өмнө Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүүхэд залуучууддаа зориулсан 3х3 сагсан бөмбөгийн талбайг нээж байсан бол ийнхүү 5х5 талбай спортод хайртай залууст нээлттэй болж байна.
Шинэ талбайн нээлтийн үйл ажиллагаанд зориулсан тэмцээн зохион байгуулагдаж Дархан-Уул болон Сэлэнгэ аймгийн Ерөө, Хөтөлөөс ирсэн 33 багийн 198 тоглогч эрэгтэй, эмэгтэй төрөлд хурд хүчээ сорин өрсөлдлөө.
Талбайн арчлалт хамгаалалтыг Дархан хотын соёл амралтын хүрээлэн хариуцан ажиллах бөгөөд оройн цагаар цагийн хязгаарлалтгүй тоглох боломжтойг онцоллоо. Хүүхэд залуус та бүхнийг шинэ талбайгаа ариг гамтай хэрэглэхийг уриалж байна.