🔸Гэрээний дагуу 2023-2024 оны хичээлийн жилээс тус сургуультай хамтран Солонгос хэлний 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна. Хөтөлбөр хичээллэх орчин нөхцөлтэй танилцах, анги кабинет байгуулах тохижуулах талаар судлахаар тус сургуулийн ерөнхий захирал бусад бүрэлдэхүүний баг манай аймагт айлчиллаа.
🔸Айлчлалын багийнхан Оюуны-Ирээдүй цогцолбор сургуультай танилцаж, Солонгос хэлний кабинетад хүүхдүүдэд хичээлээ хийх боломжтой лед зурагтыг бэлэг болгон өгч, ангийг бүрэн тохижуулах төсвийг өгсөн юм.
🔸Оюуны-Ирээдүй сургуулийн 12-р ангиа төгсөж, Солонгос хэлний төвшин тогтоох ТОПИК-ийн шалгалтад өндөр оноо авсан 6 сурагч 50-100 хувийн тэтгэлэгтэйгээр Чусон их сургуульд сурч байгаа ба энэ жилийн төгсөгчдөөс 12 сурагч суралцах эрхээ аваад явах бэлтгэлээ хангаж байна.
🔸Удахгүй явагдах 2+2 хөтөлбөр нь зөвхөн Оюуны-Ирээдүй сургуулийн гэлтгүй бусад сургуулийн сурагчид болон насанд хүрэгчид ч хамрагдан суралцах боломжтой юм. Энэ нь бага зардлаар өндөр түвшинд Солонгос хэл сурах боломж олгож буйгаараа онцлог гэлээ.
🔸Айлчлалын үр дүнд манай аймагтай Боловсролын байгууллага, эмнэлгийн салбарт хамтарч ажиллах хүсэлтэй байгааг хүлээн авч цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бүхий л боломжоор дэмжин ажиллана гэж аймгийн удирдлагууд хэллээ.