Үүнд Дархан сумын 9 дүгээр багийн иргэн Р.Тунгалаг-Эрдэнэ, Дархан сумын 6 дугаар багийн иргэн Р.Гантулга, Дархан сумын 14 дүгээр багийн иргэн Н.Бэрцэцэг, Дархан сумын 5 дугаар багийн иргэн Г.Сэнгээ, Дархан сумын 5 дугаар багийн иргэн Д.Цэрэндаваа нарын бүрэлдэхүүнтэй байгуулагдлаа.
Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий орон тооны бус Иргэний зөвлөл нь анх 2014-2017 онд Дархан-Уул аймгийн ИТХ-ын дэргэд 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан бөгөөд зөвлөлийн гишүүдийг шалгаруулахдаа цахимаар болон сум, багийн ИНХ-аар санал авах журамтай юм.
Үүний дагуу Ажлын хэсэг хуралдаж материалаа ирүүлж, нэр дэвшсэн 10 иргэн бүгд тавигдах шаардлага хангасан тул санал авах ажлыг 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 06 дугаар сарын 28-ны өдрийг дуустал 30 хоногийн хугацаатайгаар явуулжээ.