Төрийн жинхэнэ албанд анх орсон иргэдэд Төрийн хэмнэлтийн тухай хууль, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, дунд хугацааны зорилтот хөтөлбөр, “Шинэ сэргэлтийн бодлого”-д дэвшүүлсэн төрийн бүтээмжийг сайжруулахад анхаарч төрийн албаны шинэтгэлийн үйл явцтай уялдуулан хэрэгжүүлэхэд манлайлан ёс зүйтэй, авлига ашиг сонирхлоос ангид, хүлээсэн үүргээ үнэнч шударгаар биелүүлэн ажиллахыг Төрийн албаны салбар зөвлөлийн дарга О.Хүрэлчулуун болон салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, гишүүд хүслээ.
Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, төрийн байгууллагын сул орон тоог нөхөх, төрийн байгууллагын бүтээмжийг дэмжих зорилгоор нэр дэвшүүлсэн шийдвэр гардуулах арга хэмжээний төгсгөлд Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар удирдлагууд болон нэр дэвшүүлсэн иргэдэд төрийн албаны салбар зөвлөлөөс чиглэл өгсөн юм