- Форумд Европын холбооны болон дотоодын хөрөнгө оруулагчид, бодлого тодорхойлогчид, бизнес эрхлэгчид, салбар бүрийн экспертүүд нийт 200 гаруй төлөөлөл оролцож байна.
- 2023.06.29-07.01-ний өдрүүдэд зохион байгуулагдах тус форумаар Дархан хотын бизнес орчныг шинэлэг, тогтвортой, байгальд ээлтэй болгох томоохон шийдлүүдийг хэлэлцэх юм.
- Мөн Монгол Улсын Засгийн газраас зарласан Нээлттэй аймаг хөтөлбөрийн хүрээнд Дархан-Уул аймагт бүрэлдэж буй боломж, шийдлийг эрэлхийлж хамтдаа хэлэлцэнэ.