Аймгийн хэмжээнд 9 аж ахуйн нэгж байгууллага төслөө танилцууллаа.
Ирүүлсэн төслүүдэд дээрх журмын дагуу 4 шатны үнэлгээ хийгдэж 6 аж ахуйн нэгж байгууллагын төсөл тэнцсэн бөгөөд төсөл шалгаруулах дэд хороо төслийг хэлэлцэж эрэмбэлэн, шалгарсан төслүүдийг жижиг дунд үйлдвэрийг хөгжүүдэх санд хүргүүлэх юм.
Шалгарсан төслүүдийг салбараар нь авч үзвэл:
Эрчимжсэн аж ахуйн тэжээл үйлдвэрлэх 1 төсөл, Мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, худалдаалах 1 төсөл, Шувууны аж ахуй эрхлэх 2 төсөл, Эрчимжсэн мал аж ахуй, мах сүү боловсруулах 1 төсөл, Хөнгөн үйлдвэр эрхлэх 1 төсөл тус тус шалгарч нийт 1 тэрбум 79 сая 282 мянган төгрөгийн санхүүжилт хүссэн байна.