ЕХ-ны суурин төлөөлөгчийн газрын төлөөлөгчид тус холбооны санхүүжилтээр Дархан-Уул аймагт хэрэгжиж буй “Найрамдал” төслийн үйл ажиллагаатай танилцаж, төслийн санхүү хариуцсан ажилтнуудад зөвлөн туслах сургалт хийх зорилгоор хүрэлцэн ирсэн байна. Сургалтаа өнгөрсөн 2 өдөр амжилттай явуулсан.
Өнөөдөр мөн төсөлд хамрагдсан ААНБ, иргэдийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцах юм.
Азид анх удаа аймгийн статусаар ЕХ-ны санхүүжилтийн дэмжлэг авч хэрэгжиж буй “Найрамдал” төслийн хүрээнд гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих төсөл Дарханд 2 дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна.