Халдварт бус өвчлөлөөс үүдэн хүний эрүүл мэнд, амь нас эрсдэж байгаагийн гол шалтгаан нь хүмүүсийн амьдралын буруу дадал хэвшил, зан үйл, эрүүл мэндийн боловсрол дутмаг зэргээс шалтгаалдгийг эмч нар хэлж байна.
Тухайлбал зохисгүй хооллолт, хөдөлгөөний дутагдал, буруу зан үйлээс хамаардаг эрсдэлийн тархалтаар манай улсын хүн амын 49,4 нь илүүдэл жинтэй, 44 хувь нь артерийн даралт ихсэлттэй, 8.3 хувь нь чихрийн шинжин өвчинтэй байна.
Хүн амын дунд архи, тамхи зэрэг хорт бодисын хэрэглээ өндөр байгаа нь мөн Халдварт бус өвчлөлөөр өвдөх суурь том шалтгаан болж байгаа юм. Архины зохисгүй хэрэглээний шууд ба шууд бус нөлөөний улмаас элэгний хатуурал, нойр булчирхайн үрэвсэл, элэгний хавдар зэрэг 200 гаруй өвчин эмгэг үүсдэг байна. Гэтэл манай улсад согтууруулах ундааны хэрэглээтэй холбоотой эмгэгийн тархалт дэлхийн дунджаас 3 дахин их байдаг байна.
Тиймээс иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгон зан үйлийг өөрчлөх замаар бие бялдар, сэтгэц, танин мэдэхүйн хувьд эрүүл, өв тэгш Эрүүл Монгол хүнийг төлөвшүүлэх зорилготой Үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлээд байгаа юм.
Энэ хүрээнд өнөөдөр /2303.06.02/ Дархан-Уул аймгийн ЗДТГ, ЭМГ зэрэг байгууллагууд хамтран Дархан-50 цогцолборт Эрүүл Монгол хүн өдөрлөгийг зохион байгууллаа.