СОЁЛ, СПОРТ, ОЛОН НИЙТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХҮҮХДИЙГ ОРОЛЦУУЛАХДАА ДАРААХ ЗӨВЛӨМЖИЙГ БАРИМТЛААРАЙ
- Соёл, спорт, олон нийтийн үйл ажиллагаанд хүүхдийг оролцуулахдаа байгууллага аж ахуй нэгж, иргэд хүүхдийг үл хайхрах явдал, дарамт, хүчирхийлэл, мөлжлөгийн бүх хэлбэрээс урьдчилан сэргийлж, учирч болзошгүй хор нөлөө, сөрөг үр дагаврыг анхаарч, бүх орчинд хүүхдийн эрхийг хангах, аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахгүй байх
- Соёл, спорт, олон нийтийн үйл ажиллагаанд хүүхдийг оролцуулахдаа хүүхэдтэй хүндэтгэлтэй харьцах, биеийн төрх, үйлдлээрээ айлган сүрдүүлэхгүй, үл хайхрах, хүүхдийг гутаах, доромжлох, нэр хоч өгөх, хүүхдийн уралдаан тэмцээнд гаргасан амжилт буурсан тохиолдолд сэтгэл санааны дарамт шахалт үзүүлэхгүй байх
- Онцгой анхаарал халамж шаардлагатай хүүхдийн эрхийг хүлээн зөвшөөрч, хүндэтгэн оролцох боломж, нөхцөлийг бүрдүүлэх, тусгай хэрэгцээг хангах
- Үйл ажиллагаа зохион байгуулж буй аж ахуй нэгж, байгууллага, иргэд хүүхэд бэртэж, гэмтэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах, зөвлөгөө зөвлөмж анхааруулга, зааврыг тогтмол өгөх
- Хүүхдийг төөрөхөөс урьдчилан сэргийлж эцэг эх, асран хамгаалагч нарын утасны дугаар тэмдэглэсэн бугуйвч, мандат, бусад таних тэмдгийг заавал хэрэглэх
- Соёл, спорт, олон нийтийн үйл ажиллагаанд бага насны хүүхдийн хараа хяналтыг сайжруулах, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх, аюулгүй байдлыг хангаж хүүхдийн нас, бие сэтгэхүйн онцлогт тохирсон үйл ажиллагаанд оролцуулах, тоглуулах
- Соёл, спорт, олон нийтийн үйл ажиллагаанд хүүхдийг оролцуулах явцад хүүхдийн эрхийн зөрчил болон эрүүл мэндийн хохирсон талаар эцэг эх, асран хамгаалагч, хүүхэд өөрөө болон зохион байгуулагч, оролцогч талын зүгээс Хүүхдийн тусламжийн 108 утас болон холбогдох байгууллагад заавал мэдээлэх
Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?
санал өгсөн: 101