БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

ДАРХАН-50 ЦОГЦОЛБОРТ ОРОС-МОНГОЛЫН ХАМТАРСАН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2023-05-30

Яармагт ОХУ-д үйлдвэрлэсэн хүнсний болон хөдөө аж ахуй, газар тариалан, эрүүл мэнд, гоо сайхны олон төрлийн бараа бүтээгдэхүүнүүд дэлгэгджээ. Монголчуудын хамгийн их худалдан авалт хийдэг годон гутлаас гадна Байгаль нуурын орчимд ургадаг ховор ургамлаар бэлтгэсэн цэвэр цайны ханднууд, бор будааны зөгийн бал зэрэг 100 хувь органик бүтээгдэхүүнүүд байна. 

Үзэсгэлэн яармагийн нээлтэд ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан, ОХУ-ын Буриад улсын Монгол Улстай хамтран ажиллах асуудал хариуцсан сайд Д.Ш.Чирипов, Худалдааны төлөөлөгч Максим Викторович Васильев нарын албаны хүмүүс оролцлоо.

Энэ өдрүүдэд ОХУ-ын Буриад улсын 100 жилийн ойн баяр тохиож байгаа юм байна.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 101
56 / 55%
15 / 15%
7 / 7%
8 / 8%
12 / 12%
3 / 3%