Энэхүү үзэсгэлэн 2 улсын эдийн засаг, нийгмийн харилцааг салбар болон бүс нутгийн хэмжээнд өргөжүүлэх, Үйлдвэрлэгчдийн шинэ бараа, бүтээгдэхүүнийг сурталчлах, таниулах зорилготой юм.
Үзэсгэлэнд оролцогч ОХУ-ын ААНБ-ууд хуучин түншүүдтэйгээ хамтын ажиллагаагаа бататгах, шинэ түншүүдтэй хамтрах, өмнөх нийлүүлэгдсэн техник, тоног төхөөрөмжийнхөө ашиглалт, ажиллагаатай холбоотой зөвлөгөө өгөх, ХАА-н үйлдвэрлэл эрхэлдэг компаниудад техникийн ямар тусламж үйлчилгээ хэрэгтэй байгаатай газар дээр нь танилцаж байна.
📍Иргэд ААНБ-уудыг ОХУ-ын ХАА-н сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмжийн үзэсгэлэнд урьж байна. Үзэсгэлэн 30, 31-ний өдрүүдэд үргэлжилнэ.