Тус төсөл нь 2022 оны 10 дугаар сарын 15-нд эхэлсэн бөгөөд цэрэг, спортын “ДӨЛ” цогцолбор тэмцээнээр ийнхүү өндөрлөж байгаа юм.
Аймгийн Соёл, урлагийн газар, соёлын байгууллагууд нь тус төслийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр "ЭХ ОРОНЧ ҮЗЛИЙГ ТӨЛӨВШҮҮЛЭХ НЬ“ соёлын өдөрлөгийг Залуучууд театрт зохион байгуулсан билээ.
Тэгвэл энэ удаад “ДӨЛ” цогцолбор тэмцээний “Тусгай байр”-анд шалгарсан ЕБ-ын 9 дүгээр сургуулийн тасагт баяр хүргэж ном, баярын бэлгийг гардуулж өглөө.
Мөн үеэр аймгийн Төв номын сангаас тус тэмцээнд оролцсон нийт хүүхдүүдэд номын сангаар үйлчлүүлэх эрхийн бичгээ гардуулсан бол Эхний 3 байранд шалгарсан багуудад аймгийн Засаг даргын зүгээс Өргөө кино театрын Дархан салбарт кино үзэх эрхийн бичгийг тус тус бэлэглэлээ.
Мөн төсөлд сургуулийн сурагчдаа идэвхтэй хамруулж нийт явагдсан тэмцээн уралдаанд нийлбэр дүнгээр эхний 3 байр эзэлсэн 16-р сургууль, 4-р сургууль, “Од цогцолбор” сургуулийн удирдлагууд болон төсөлд дэмжлэг үзүүлэн хамтарч ажилласан байгууллагуудад аймгийн Засаг даргаас талархал илэрхийлж өргөмжлөл дурсамж гардууллаа.