✅Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал, УИХ-гишүүн Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар, Үйлчилгээний төвийн дарга Б.Оргил, Аймгийн Засаг дарга Б.Азжаргал, Дархан сумын Засаг дарга Т.Тулгаа нар оролцлоо.
✅Дархан-Уул аймагт одоогоор Дархан захын 1 цэгийн үйлчилгээний цэг, Монгол шуудан, 1,2,3-р багийн байр, 9,10-р багийн байр, 11,12-р багийн байр, 13,14,16-р багуудын байранд тус тус ХУР-ДАН цэг байгуулагдаж иргэдэд үйлчилж байна. Удахгүй 15-р баг болон Малчин багуудад байгуулагдах юм.
✅Цаашдаа Дарханд байгуулагдах нийт 17 "ХУРДАН” цэгээс иргэд 94 төрлийн лавлагаа, тодорхойлолт, гадаад паспорт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх захиалах, солих, нөхөн олгох, тээврийн хэрэгслийн төлбөр төлөх зэрэг төрийн 39 байгууллагын 747 үйлчилгээг авах боломж бүрдэж байгаа юм. Мөн E-Mongolia 3.0 системийг иргэд 4 төрлөөр ашиглах боломжтой. Үүнд, веб сайт, гар утас, киоск ТҮЦ машин, Хурдан төвүүд багтаж байна.
Төрийн үйлчилгээ – Танд ойртлоо