Энэхүү айлчлалын хүрээнд Дархан-Уул аймагт Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгээр хэрэгжсэн шилжих хөдөлгөөн, хүнс хөдөө аж ахуй, хүмүүнлэг, тусламжийн төсөл хөтөлбөрүүдтэй танилцаж тэдгээрийн үр дүн, тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцох юм.
Швейцарийн хөгжлийн агентлагийн дарга, Ерөнхий консул Стефани Бурригийн Дархан хотод хийх 2 дахь айлчлал юм. Тэрээр өмнө нь цар тахлын үед айлчилж хүчилтөрөгчийн аппарат, түргэвчилсэн оношлуур зэргээр эрүүл мэндийн салбарт тусламж үзүүлж байсан. Үүнд аймгийн удирдлагууд дахин талархсанаа уулзалтын үеэр илэрхийллээ.
Мөн аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ч.Энхбат, Тамгын газрын дарга О.Хүрэлчулуун нар ирэх 8 дугаар сард хийгдэх айлчлалд нутгийн удирдлагын зүгээс ач холбогдол өгч ажиллана гэв.