БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

ДАРХАН-УУЛ АЙМАГТ “ХОХИРОГЧ ТӨВТЭЙ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА” СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

2023-05-18

Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч нарын хууль ёсны ашиг сонирхол, эрх нь зөрчигдөж, хөндөгдөж байдаг тул хууль зүйн туслалцаа болох зөвлөгөө өгөх, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх, төлбөрийн чадваргүй бол төрөөс үнэ төлбөргүй хууль зүйн тусламж, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх шаардлагатай байдаг.

Хууль зүйн туслалцааны тухай хууль шинэчилсэн найруулагдаж 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан өмгөөлөгчдөд гэр бүлийн хүчирхийлэл, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд төлбөрийн чадваргүй бол тэдний болон холбогдох хүний хүсэлтийн дагуу хууль зүйн туслалцаа үзүүлэх талаар мэдээлэл өгч байгаа юм. Сургалтанд   Хууль, өмгөөлөгч  Р. Булгамаа “Хүний эрх ба жендер”,   “Хүчирхийллийн хохирогчид хууль зүйн туслалцаа үзүүлэхэд өмгөөлөгчийн анхаарах асуудал”,  Хөвсгөл аймгийн Прокурорын газрын ерөнхий  прокурорын орлогч Б.Бямбадагва  “Гэр бүлийн хүчирхийллийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах ажиллагаанд тавих прокурорын хяналт”, “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчилд холбогдогчид шийтгэл ногдуулах, гэмт хэрэг үйлдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ авах, ял оногдуулах ажиллагааны онцлог”,  Дархан-Уул аймгийн ГБХЗХГ-ын Хүүхдийн эрхийн улсын байцаагч А.Мягмаржаргал “Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болон хүүхдийн эсрэг гэмт хэргийн хохирогч хүүхдийн сэтгэл зүйн онцлог” сэдвээр мэдээлэл хийлээ.   

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 101
56 / 55%
15 / 15%
7 / 7%
8 / 8%
12 / 12%
3 / 3%