Бүрэгхангай сумын малчин эмэгтэйчүүдэд мэдээлэл өгөх, эмэгтэйчүүдийн манлайллыг нэмэгдүүлэх, тэдний тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Бүрэгхангай сумын малчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалт-2023” арга хэмжээ 170 гаруй малчин эмэгтэйчүүдийг хамруулан зохион байгуулагдаж байна.
Чуулга уулзалтад аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ тэргүүтэй сумын удирдлагууд оролцож, чуулга уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.