Аймгийн цэргийн штабаас 2023 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг зохион байгуулж, тэнцсэн 90 гаруй залуус өнөөдөр Цогт хун тайжийн талбайгаас Монгол улсын хөдөлмөрийн баатар, зууны манлай хилчин, дэслэгч генерал Б.Цэдэн-Ишийн нэрэмжит хилийн цэргийн 0243 дугаар ангид алба хаахаар мордлоо.
Үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат оролцож, эх орноо хамгаалахаар явж буй залуустаа амжилт хүссэн үдлээ.