Авлигатай тэмцэх газраас жил бүр авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр цахим уулзалт хийж ирсэн. Тус ажлын хүрээнд 2023 онд зохион байгуулахаар төлөвлөж, сургагч багшийн үйл ажиллагааг эрчимжүүлэн, тогтворжуулах, тухайн орон нутагт авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар харилцан ярилцах цахим уулзалтыг 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хийлээ. Уулзалтад 21 аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон Засаг даргын Тамгын газрын төлөөллүүд оролцлоо.