1990 оны самбо бөхийн залуучуудын дэлхийн аварга, Дэлхийн цомын хошой мөнгөн медальт, Монгол Улсын 3 удаагийн аварга ОУХМ Ж.Оргилболдын нэрэмжит 2023 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Булган аймагт зохион байгуулагдаж байна.
Тэмцээний нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга, самбо бөхийн дэлхийн аварга, Азийн тивийн тав, улсын 13 удаагийн аварга Б.Ариун-Эрдэнэ, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, дасгалжуулагч Ч.Насантогтох, МҮОХ-ны гишүүн Д.Гэрэл нарын хүмүүс оролцлоо.
Тэмцээний нээлтийн үеэр Ж.Оргилболдод аймгийн Засаг даргын Тамгын газар, “Булганхангай хөгжлийн төлөө” сангаас хоёр өрөө байр бэлэглэлээ.